Дархан цаазат газар орон сууц эзэмших татварыг нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр болов.
Төсөлд тусгай хамгаалалттай, дархан цаазат газар нутагт байгаа аливаа орон сууц эзэмшигчдэд ногдуулах татварыг нэмэгдүүлэх, нэмэгдүүлэхдээ тухайн хөрөнгийн үнэлгээнд тодорхой хувиар тооцож ногдуулдаг нийтлэг зарчимтай нийцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Мөн хуралдаанаар, "Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Согинохайрхан дүүрэг, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг” төслийг санхүүжүүлэхтэй холбоотой гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Энэ хүрээнд хүн амын тоо их, гэр хорооллын дэд бүтэц муутай сум, дүүргийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн ажлын зураг төсөв боловсруулах, бараа, материал, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил зэргийг хийх юм. Төслийг 2019-2021 оны нэгдүгээр сар хүртэл хэрэгжүүлнэ.