"Монгол савхи", "Гермес центр"-ийн хувьцааны ханш өсөлттэй байв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-11-06 17:41:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 11-р сарын 6-нд I, II, III ангиллын 28 ХК-ийн 182.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 330.203 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Монгол савхи" (UYN+8.33%) болон "Гермес центр" ХК (HRM+3.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" (AOI-8.22%) болон "АПУ" ХК (APU-3.05%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг үнэт цаасыг 50.450,000 төгрөгөөр арилжаалав. 

"TOP 20" индекс 0.21 хувиар буурч 18367.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.442.739.941.186.29 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ