Тажикистан улсын Элчин сайд Х.Ибодзодаг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-11-07 07:59:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Х.Ибодзодаг энэ сарын 6-нд хүлээн авч уулзав.


Уулзалтаар Элчин сайд Х.Ибодзода дэд сайд Б.Батцэцэгт Итгэмжлэх жуух бичгийн хувиа гардуулж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.


Элчин  сайд Х.Ибодзода Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн энэ оны дөрөвдүгээр сард Тажикистан Улсад хийсэн айлчлалыг хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг сэргээхэд түлхэц болсныг тэмдэглэсэн юм. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг уулзалтын төгсгөлд Тажикистаны Элчин сайдад ажлын амжилт хүсэж, Монгол, Тажикистаны харилцааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулна гэж найдаж буйгаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ