Цахим аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллах талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-11-07 08:07:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрес Унгаг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.


Уулзалтаар талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа эдийн засаг, цахим засаглал, мэдээлэл, цахим аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцлов. Мөн Монгол, Эстонийн ГХЯ-д хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ