Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа даамжирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-11 10:48:09

ХОНКОНГ. /NHK/. Хонконгт энэ сарын 4-нд болсон жагсаалд оролцож байсан хэмээн үзэж буй оюутан нас барсны улмаас эсэргүүцлийн ажиллагаа улам даамжирсан байна. 


Өнгөрсөн ням гарагт цагдаагийн ажилтнууд зургаан байршилд хамгаалалтад гарчээ. Нэгэн орон сууцны хороололд хар өнгийн баг зүүсэн жагсагчид цуглаж, метроны буудлын тасалбарын цэгүүдийг сүйтгэжээ. 


Мөн дараагийн буудлын худалдааны төвд байрладаг, Хятадын эх газартай холбоо бүхий компаниудын дэлгүүр, зоогийн газруудыг сүйтгэсэн байна. Хонконгт сүүлийн таван сарын турш жагсаал цуглаан үргэлжилж байгаа юм. 


Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт их сургуулийн нэгэн оюутныг нас барснаас хойш Хонконгт эсэргүүцлийн ажиллагааг улам эрчимжүүлэх уриалга газар авж эхэлжээ. Түүнчлэн ахлах сургуулийн сурагчдыг даваа гарагт хичээлдээ суухгүй байхыг уриалжээ. 

Холбоотой мэдээ