Турк “Лалын улс”-ын босогчдыг нутаг буцааж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-12 07:15:56

АНКАРА. /The Guardian/. Туркт баривчлаад буй “Лалын улс” босогчдын бүлэглэлийн гадаадын гишүүдийг нутаг буцааж эхэлжээ. “Лалын улс” бүлэглэлд 80 гаруй орны 40 мянга гаруй хүн элссэн хэмээн үздэг бөгөөд Туркт 1200 орчмыг баривчилсан байна.


Туркийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн даваа гарагт мэдээлснээр, “Лалын улс” бүлэглэлийн гишүүн байсан АНУ-ын нэгэн иргэнийг нутаг буцаасан бөгөөд Герман, Дани, Францын 10 гаруй иргэнийг эх орон руу нь буцаахаар төлөвлөж байгаа ажээ.


Европын орнууд уг бүлэглэлийн гишүүн байсан иргэдээ буцааж авахаас татгалзах тохиолдол түгээмэл гардаг бөгөөд улс орондоо экстремизмийг дэлгэрүүлж болзошгүй хэмээн үздэг тул иргэншлийг нь цуцалдаг байна. Харин Туркийн засаг захиргаа ийм шийдвэрт шүүмжлэлтэй ханддаг аж. 

Холбоотой мэдээ