Кэрри Лам жагсагчдыг зэмлэн буруушаажээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-11-12 09:22:39

ХОНКОНГ. /NHK/. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам жагсагчдын үйл ажиллагааг зэмлэн буруушаагаад, нийтийн тээврийн системийг тасалдуулж буй тэдний үйлдэл хүмүүсийн амь насанд аюул учруулж байна гэж мэдэгджээ.


Цагдаагийн ажилтан нэгэн оюутан руу гал нээж, өөр нэгэн эрэгтэй гал тавьсан хэрэг гарсантай холбогдуулан даваа гарагийн орой зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр К.Лам ийнхүү хэлсэн байна. Засгийн газар хүчирхийллийг даамжруулж буй жагсагчдын шаардлагыг биелүүлэхгүй гэдгийг Хонконгийн засаг захиргааны тэргүүн онцолсон  байна. Мөн тэрбээр хууль бус үйл ажиллагаанууд өрнөж буй газруудаас хол байхыг оршин суугчдадаа уриалжээ.


Зэвсэггүй иргэн рүү гал нээсэн явдал нь цагдаагийн ажилтнууд хяналтаас гарч буйн жишээ болсон эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад К.Лам хариулахдаа, уг хэргийг мөрдөн шалгаж байна гэжээ. 

Холбоотой мэдээ