Бизнес эрхлэгчидтэй уулзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Дундговь аймаг дахь салбар хамтран бизнес эрхлэгчидтэй "Вusiness breakfast" уулзалт зохион байгуулж, тэдний тулгамдсан асуудлыг тодорхойллоо.
Тус уулзалтад 25 аж ахуйн нэгжийн төлөөлөл бизнес эрхлэгчид оролцжээ.
Уулзалтын үеэр худалдаа үйлчилгээ, орчны эрүүл ахуй, зам, барилга байгууламж, халаалт, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлууд хөндөгдсөн байна.
Мөн бизнес эрхлэгчдийн тулгамдаж байгаа асуудал, санал шүүмжлэлийг шийдвэрлэхийн тулд холбогдох төрийн байгууллагуудад уламжлах, хамтран ажиллах, талаар санал солилцон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулжээ.