Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ёс зүйн дүрмээ хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-14 20:42:49

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит ХIV хуралдааныг ирэх сарын 04-05-ны өдөр Булган суманд хуралдуулахаар шийдвэрлэлээ.

Ээлжит хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны ажлын тайлан, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2020 оны зорилтын тухай, төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2020 оны төсвийн төслийн тухай, хүн амын орлогын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай зэрэг асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай асуудал хэлэлцэх бөгөөд өнгөрсөн зарим хуралдааны үеэр төлөөлөгчид ёс зүйгүй хандлага гаргаж байсан учир энэ асуудлыг журамлахаар болжээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Эрхэмбаяр “Бидэнд ёс зүйгүй байдал ажиглагдаад байна. Хуралдааны үеэр уучлалт гуйчихдаг ёс зүйн дүрэмтэй болох хэрэгтэй” гэсэн санал гаргаж байсан юм.

Холбоотой мэдээ