Ла-Маншийн хоолойд 39 цагаачийг саатуулжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-11-18 11:44:46

МОСКВА. /RIA Novosti/. Их Британийн эргийг чиглэн явсан 39 цагаачтай дөрвөн завийг тус улсын хилчид ням гарагт саатуулжээ. Энэ тухай “Evening Standard” сонин Их Британийн Дотоод хэргийн яамны төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжилсан байна.


Тус сонинд мэдээлснээр, саатуулагдсан хүмүүс бүгд Иран улсын иргэд аж. Цагаачдыг эмнэлгийн үзлэгт хамруулсны дараа Дувр хотын цагаачлалын албанд хүлээлгэж өгнө гэж Их Британийн Дотоод хэргийн яамны төлөөлөгч хэлжээ.


Нийгмийн хөтөлбөрт хамрагдаж, дүрвэгсдийн статус, санхүүгийн тэтгэмж авах боломжууд их байдаг учраас хууль бус цагаачид ямар ч аргаар хамаагүй  Ла-Маншийн хоолойгоор дамжин Их Британид хүрэхийг оролддог байна.


“Daily Mail” сонинд мэдээлснээр, он гарснаас хойш 1500 орчим цагаач Их Британид ирсэн бөгөөд тэдний дийлэнх нь тус улсад хүрэхийн тулд амь насаа эрсдэлд оруулжээ. Хууль бус цагаачдын урсгалыг зогсоохын тулд Их Британийн Дотоод хэргийн яам олон сая фунт стерлинг зарцуулж байгаа аж.


Холбоотой мэдээ