Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдын 21 хувь нь тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 16-ны өдөр орон даяар зэрэг зохион байгуулж, Дундговь аймгийн хэмжээнд 134 иргэн бүртгүүлсэнээс 114 хүн ерөнхий шалгалтад орж, урьдчилсан байдлаар 24 шалгуулагч тэнцжээ.
Эхний шалгалтад тэнцсэн шалгуулагчид
энэ сарын 19-ний өдөр монгол, хэл бичгийн шалгалт өгөх бөгөөд тэнцсэн
тохиолдолд 21-нд “Дүн шинжилгээ хийх чадвар”-ын шалгалт өгснөөр сүүлийн дүн
гарах ажээ.
Тус шалгалтыг зохион байгуулахын тулд
бэлтгэл ажил хариуцах болон шалгалтыг зохион байгуулах хоёр ажлын хэсэг
байгуулж, ажлын хэсгүүд тус бүртээ хариуцлагатай сайн ажилласныг аймгийн
ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн онцолж, шалгалтыг цахимаар авсан тул оролцогчдод
хурд сайтай, шалгалтын үеэр саадгүй ажиллах боломжтой олон компьютер
хэрэгцээтэй байсан бөгөөд энэхүү асуудлыг шийдэхийн тулд орон нутаг бүхий л
боломж, нөөцөө шавхан ажилласан тул шалгалтын үеэр ямар нэг саад гараагүй
гэдгийг мэдэгдлээ.
Төрийн албаны эхний шалгалтад оролцогчдын
ердөө 21 хувь нь тэнцэж байгаа нь хангалтгүй үзүүлэлт, тиймээс цаашид шалгалтад
оролцогчдыг чадавхжуулж, бэлтгэх, хангалттай, сайн техник хэрэгсэлтэй болох шаардлагатай
байна хэмээн онцолсон юм.