Борооны усны холбоотой хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-11-19 09:51:51

Дархан-Уул /МОНЦАМЭ/. БНСУ-ын Хүрээлэн буй яамны Орчны харьяа Борооны усны холбооны дэд ерөнхийлөгч, Конаан олон улсын худалдааны компанийн захирал Жон Дэ Гү Дархан-Уул аймагт ажиллалаа. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболдтой албан уулзалт хийж хамтран ажиллах талаар санал солилцож эхний ээлжид судалгаа хийсний дараагаар ямар чиглэлээр хамтран ажиллах тухайгаа илэрхийлсэн байна..

Конаан олон улсын группийн тухайд IT, барилга, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж. Солонгосын борооны усны холбоо нь 25 улсын зохиогчийн эрхээр баталгаажсан замын хажуугийн борооны усыг зайлуулах систем, технологийг хөгжүүлсэн компани юм. Тодруулбал явган хүний замын хавтанг байгальд ээлтэй тоос болон усыг шингээдэг технологиор хийдэг байна. Иймд энэ удаад Дархан хотод тулгамдаад буй цөлжилт, элсний нүүдлийг зогсоох, замын хажуугийн борооны усыг зайлуулах иж бүрэн систем, технологийг хэрхэн нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгаа хийх гэж Дархан-Уул аймагт ирсэн хэмээн уулзатын үеэр дурджээ. Тус холбооныхон шууд туслах бус өөрсдөө судалгаа хийж , дараагаар ямар чиглэлээр хамтарч ажиллахаа тогтооно гэв.

Дархан-Уул аймгийн зүгээс аялал жуулчлалын салбарт мөн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тус компанийн зүгээс  аймгийн талаарх мэдээлэл сурталчилгааг түгээж, Дархан руу зорих Солонгосын аялагчдын тоог нэмэгдүүлэх тал дээр хүчин чармайлт гаргаж ажиллахаа саналын хариуд мэдэгдлээ.

Дашрамд өнгөрсөн сарын сүүлээр БНСУ-д Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд тэргүүтэй ажлын хэсгийнхэн ажилласан. Ажлын айлчлалын үеэр тус холбооныхонтой уулзаж тодорхой ажил хэргийн уулзалт хийсний үр дүнд ийнхүү манай аймагт айлчилж нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байгаа нь энэ ажээ.

 

Холбоотой мэдээ