Хятадын ая тухтай дэлгүүрүүдийн борлуулалт өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-19 12:56:37

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын ая тухтай дэлгүүрүүдийн /конвениенс/ энэ оны эхний гурван улирлын жижиглэн худалдааны борлуулалтыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.3 хувиар өссөн гэж тус улсын Худалдааны яам мэдээлжээ.


2019 оны эхний гурван улирлын хугацаанд Хятадад 12 мянга гаруй ая тухтай дэлгүүр нээгдэж, энэ төрлийн дэлгүүр эрхлэгч томоохон компаниуд, ялангуяа гадаадын фирмүүд Хятадын зах зээлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн байна. Одоогийн байдлаар Хятадын мужуудын нийслэлүүдийн дийлэнх нь ая тухтай дэлгүүртэй болжээ.


Орон нутгийн зарим засаг захиргаа ая тухтай дэлгүүрийн хөгжлийг дэмжих, үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх шинэ бодлогуудыг хэрэгжүүлсэн гэж Худалдааны яамны мэдэгдэлд мөн дурдсан байна.

Холбоотой мэдээ