ААН, байгууллагын тоо 7.9 мянгаар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-19 16:08:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны 3-р улирлын байдлаар статистикийн бизнес регистрийн санд 184.2 мянган ААН, байгууллага бүртгэлтэй байна. Үүний 93.4 мянга буюу 50.7 хувь нь үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагын тоо 7.9 мянгаар нэмэгджээ. Ажиллаж буй ААН, байгууллагын 87.2 хувь нь 1-9 ажиллагчидтай, 5.7 хувь нь 10-19, 4.5 хувь нь 20-49, 2.6 хувь нь 50-иас дээш ажиллагчтай байна.

Үйл ажиллагаа явуулаагүй 90.8 мянган ААН, байгууллага байгаагийн 50.6 мянган нь буюу 55.8 хувь нь ажлаа эхлээгүй, 35.4 мянга буюу 39 хувь нь түр зогссон, 2.1 мянга буюу 2.9 хувь нь бүрэн зогссон, 2.6 мянга буюу 2.9 хувь нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байна. 

Холбоотой мэдээ