“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид “Эрдэнэт үйлдвэр”-ээс туршлага судаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-11-20 13:30:08
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас туршлага судаллаа.

Үүнийг энэ онд байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд зохион байгуулж байгаа ажээ. Туршлага судлахаар ирсэн  31 ажилтан Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөц, маркетингийн чиглэлээр хийж байгаа зарим ажилтай танилцаж туршлагаас нь хуваалцсан байна. Үүний гол зорилго нь Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд чиглэж байгаа аж. 

Мөн уул уурхайн үйлдвэр орон нутагт спорт, соёл урлаг, эрүүл мэнд, оёдлын салбарт хэрхэн хөрөнгө оруулалт хийж, нийгмийн цехүүдийг цогцоор нь хөгжүүлж байгаатай танилцаж цаашид Өмнөговь аймагт хэрэгжүүлэх шинэ санаа авч чадсан нь энэ удаагийн туршлага судлах аяллын үр дүн байлаа  гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид хэллээ. 

Холбоотой мэдээ