Түргэн хоолны гурван газрын үйл ажиллагааг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-11-20 13:35:14
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын урт цагааны гудамжинд үйл ажиллагаа явуулж байсан түргэн хоолны гурван газрыг хаах шийдвэрийг Мэргэжлийн хяналтын газар гаргажээ. Үүнийг аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ.  

Үүнд “Борчи”, “Гоё хуушуур”, “Бурамтай” гэсэн газрууд багтсан байна. Эдгээр нь хоол үйлдвэрлэлийн стандартын шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар хаалгаж байна. Урт цагааны гудамж нь олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй, хүн амын төвлөрсөн гол бүс юм. Үүнд түргэн хоолны таван газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд МХГ ээлжит үзлэг, шалгалтын явцад зөрчил илрүүлж дээрх гурван газрын эзэдтэй уулзаж хаах шийдвэрийг нь мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ