Говьсүмбэрийн Нэгдсэн эмнэлэг дөрвөн аймгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2019-11-20 15:37:18

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Сүмбэр сумын нэгдүгээр багт баригдаж байгаа Нэгдсэн эмнэлгийн 100 ортой хүн эмнэлгийн барилгын ажлын явц 50 гаруй хувьтай гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.

Говьсүмбэр аймаг нийт 18 мянга орчим хүн амтай ч эргэн тойрондоо хиллэдэг дөрвөн аймгийн есөн сумын иргэд нийт 30 гаруй мянган хүнд эрүүл мэнд боловсролын үйлчилгээ хүргэдэг аж.

Учир нь Дундговь аймгийн Цагаандэлгэр, Өндөр шил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр, Дархан сумын иргэд дэд бүтэц, зах зээлийн боломж нөхцөлийг бараадаж Говьсүмбэр аймагт хүүхдүүдээ дунд сургуульд сургахаас гадна бизнес эрхэлдэг байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг 250 орчим орон тоотой байхаас одоогийн байдлаар 135 орон тоотой ажиллаж байна. Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор Говьсүмбэр аймгийн төдийгүй хил дагуух дөрвөн аймгийн арваад сумын 30 гаруй мянган иргэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх аж.  

Холбоотой мэдээ