Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-11-20 21:16:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Баянхонгор хөгжлийн төлөө сан”-гаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал болон Төрөх тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгчээ.

Тодруулбал, орчин үеийн мэс заслын иж бүрэн ор, инкубатор, нярайн шарлалтын аппарат, мэс заслын багаж зэрэг 50 сая төгрөгийн өртөг бүхий техник, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна.

Тус эмнэлгийн мэс заслын тасаг 65 жилийн түүхтэй бөгөөд мэс заслын орыг 30 жилийн турш хэрэглэжээ. Төрөх тасгийн тухайд, жилдээ 1700-2000 жирэмсэн эхийг төрүүлдэг бөгөөд аймгийнхаа нийт төрөлтийн 90 орчим хувийг эзэлдэг байна. Дутуу төрсөн нярайн амьдрах орчин буюу дулаан алдуулахгүй байх, эрүүл бойжуулах нөхцөлийг бүрүүлэх аппарат бол инкубатор. Тус тасагт ихэвчлэн тусламжийн шугамаар инкубатор нийлүүлдэг боловч байнгын эрэлт хэрэгцээ их учраас эвдрэл, шаталт болсоор өдгөө нэг аппараттай үйл ажиллагаа явуулж байжээ.

Холбоотой мэдээ