Говь-Алтайд 5,1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-25 22:15:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/ 11 дүгээр сарын 25-ны 10:22:38 секундэд Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун хойд зүгт 45км-т 5,1 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо. 

Газар хөдлөлт тус сумын төвийн иргэд болон Тахийн тал, хил залгаа Тонхил, Төгрөг суманд мэдрэгдсэн тухай мэдээллийг Одон орон судлалын геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас танилцууллаа. Түүнчлэн тус салбарт одоогоор ямар нэгэн хохирол гарсан талаарх мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд ард иргэдээс мэдээлэл цуглуулах ажил явуулж байгаа ажээ. 

Энэ удаагийн газар хөдлөлт нь 2019 он гарсаар дөрөв дэх удаагийн газар хөдлөлтөөр бүртгэгдээд байгаа юм. Гурав дахь тохиолдол 11 дүгээр сарын 21-ний 05:27:10 секундэд Говь-Алтай аймгийн Цээл сумаас урд зүгт 20км-т 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон бол ийнхүү дөрөв дэх тохиолдол дөрөв хоногийн дараа бүртгэгджээ.

Холбоотой мэдээ