Грект 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-11-28 17:28:03
Yesukheitumur Tumurbaatar

АФИН. /Anadolu/. Грекийн өмнөд нутагт орших Пелопоннесийн хойгт лхагва гарагийн өглөө 09:23-д 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.


Газар хөдлөлтийн голомт Пелопоннесийн хойгийн өмнөд хэсэгт байрлах Китира болон Крит арлуудын дунд, 20 километрийн гүнд байсан гэж Афины Геодинамикийн хүрээлэнгээс мэдээлсэн байна.


Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, газар хөдлөлт 258 километрийн алсад орших нийслэл Афин хотод мэдрэгдсэн байна. 

Холбоотой мэдээ