Мөрөн суманд Халдварт сүрьеэгийн шинэ эмнэлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-11-29 11:12:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Халдварт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтад орлоо.

Тус эмнэлэг ашиглалтад орсноор аймгийн Нэгдсэн эмнэлэгт байрлаж байсан халдвартын тасаг тусдаа гарч, өвчтнүүдээ шаардлага хангасан орчинд тусгаарлан эмчлэх орчин бүрдэж байна. Халдварт сүрьеэгийн шинэ эмнэлгийн нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан оролцож “Эрүүл Хөвсгөлчүүд хөтөлбөрийн хүрээнд тодорхой үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мөрөн хотод 100 ортой хүүхдийн эмнэлгийн байр барьж ашиглалтад орно. Шинэ эмнэлэгтэй болсноор иргэд эрүүл мэндийн үйлчилгээг  түргэн шуурхай авах, эмч нарын ачаалал багасах зэрэг олон үр дүн гарна” гэдгийг онцолж байлаа.



Холбоотой мэдээ