“Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая" өдөрлөг болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгаар тогтнолын ордонд “Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая" нээлттэй өдөрлөг өнөөдөр болж байна. Энэ өдөрлөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, Нийгмийн ардчилал Монголын Оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Өдөрлөгт гадаад оронд суралцаж байгаа болон суралцаж төгссөн салбар бүртээ манлайлагч залуус өөрсдийн мэдлэг чадвар, туршлагаасаа их, дээд, сургуулийн оюутнуудтай хуваалцаж, гадаад улсад суралцахад анхаарах зүйлс, улс хоорондын харилцаа зэрэг зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Энэ үеэр хүүхэд, залуус мэргэжлээ хэрхэн зөв сонгох, карьер төлөвлөлтийн талаар ч мэдээлэл авах боломжтой.
Өдөрлөг 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.