Малхын талд 30 мянган мал өвөлжинө

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2019-12-02 14:12:42

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймаг 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 427.4 мянган  толгой мал тоолуулжээ.

Хонин толгойд шилжүүлснээр 606910 мал өвөлжиж хаваржих тооцоог аймгийн ХХААГ-аас гаргажээ. Одоогоор цас орж хүйтэрч өвөлжилт хүндрээгүй байна. Гэвч өвөл хаврын бэлчээрийн боломж, цаашид гарах эрсдэлийг тооцож аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтнүүд, Хэнтий, Говьсүмбэр, Төв, Дундговь аймгийн ХХААГ-ын дарга, холбогдох сумдын Засаг дарга, мал эмнэлгийн байгууллагын болон малчдын төлөөллийн хамтарсан хуралдаанаар Хэрлэнбаян-Улаан болон тус аймгийн Малх отрын бэлчээрт отор нүүдлийг хэрхэн зохион байгуулах, хэдэн мал өвөлжүүлэх боломжийн талаар хэлэлцэж тодорхой шийдэлд хүрсэн байна.

Малх отрын бүсийн даац багтаамжийг харгалзан Дундговь аймгаас 2019-2020 оны өвөл, хавар 30 мянган толгой малыг отроор өвөлжүүлэхээр болсон бол бусад аймгийн мал, ялангуяа адууг Малх отрын бүсэд өвөлжүүлэхгүй  байхаар шийдвэрлэсэн аж.

Малх отрын бүсэд 2019-2020 оны өвөл, хавар өвөлжиж, хаваржихаар ирэх 30 мянган толгой мал бүхий отрын мал болон тус аймгийн нутгаар дамжин зүүн аймгуудад оторлохоор яваа малчдын орох, дамжин өнгөрөх замын маршрутыг аймгийн Засаг даргын захирамжаар тогтоосон аж.

Холбоотой мэдээ