"Ногоон гэрэл-Цагаан шугам-2019" тэмцээн боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-12-02 21:22:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдын дунд "Ногоон гэрэл-Цагаан шугам-2019" тэмцээнийг зохион байгууллаа. 

Тэмцээнд Есөнбулаг сумын ерѳнхий боловсролын дөрвөн сургуулийн баг оролцсоноос тэргүүн байрт Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн Б.Баянбилэг ахлагчтай “ТАС-161” баг, дэд байрт хоёрдугаар сургуулийн Б.Түвшинбаяр ахлагчтай “Монгол цагдаа” баг, гутгаар байрт нэгдүгээр сургуулийн “Галт шувуу”, тусгай байрт гуравдугаар сургуулийн “Бид ирээдүйн эзэд” баг шалгарлаа. Харин энэ удаагийн тэмцээний “Уран зохицуулагч”-аар Ерѳнхий боловсролын хоёрдугаар сургуулийн “Монгол цагдаа” багийн М.Тамираа шалгарсан юм.

Тэмцээнийг Говь-Алтай аймаг дахь Цагдагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зѳвлѳл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулав.

Холбоотой мэдээ