Улсынхаа 3-6-3 спорт өрөлтийн дээд амжилтыг шинэчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-03 16:56:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шямынь хотноо 11 дүгээр сарын 29-нөөс 12 сарын 1-нд Дэлхийн спорт өрөлтийн холбооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцжээ.


Тус тэмцээнд Азийн 12 орны 415 тамирчин өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. Монгол Улсын аварга /25-34 нас/ Э.Эрдэнэмандах, 2018 оны улирлын аваргын шилдэг эрэгтэй тамирчин Б.Сайнжаргал нар дасгалжуулагч Э.Даваажаргалын удирдлага дор оролцож, 3-6-3 өрөлтийн Монгол Улсын рекордыг шинэчилсэн бөгөөд тэмцээний 3-3-3 болон цикл өрөлтийн төрөлд шагналт байрт шалгарсан байна.


Ташрамд сонирхуулахад, оюун сэтгэлгээ хөгжүүлэх хурдны гайхамшиг болсон Спорт  өрөлт тоглоом нь 1980-аад онд Америкт үүсэж 1995 оноос олон улсад дэлгэрч, өнөөдөр дэлхийн 54 орны 45,018 гаруй ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт багтахаас гадна сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгүүдэд амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Энэ спортын гол зорилго нь зориулалтын 12 ширхэг хуванцар аягыг тусгай дарааллын дагуу хамгийн богино хугацаанд дээр дээрээс нь давхарлаж өрөн, буцааж хураах үйл явц юм. Өрөлтийн дэлхийн дээд амжилт 4,816 секунд байдаг аж.



Холбоотой мэдээ