Залуу бөхчүүд Юрий Власкогийн ОУТ-ээс 12 медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-04 11:13:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн Европын залуучуудын хошой аварга Юрий Власкогийн дурсгалд зориулсан 23 хүртэлх насны залуучуудын олон улсын тэмцээн 12 дугаар сарын 2-3-нд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотын спорт цогцолборт болов. 


Хоёр дахь удаагийн энэ тэмцээнд Монгол, Казахстан, Киргиз, Тажикистан, ОХУ-ын Буриад, Саха, Тува, Эрхүү, Хабаровск, Кемерово, Красноярск болон Забайкальск хязгаарын 220 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв.


Манай улсаас “Хасу-Мегастарс”, “Тулгат”, “Женко”, “Хангай хүчтэн” клуб, “Хилчин” спорт хороо, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, 73 дугаар сургууль, МУБИС-ийн 39 тамирчин Улаан-Үд хотын дэвжээнд хүчээ сорьсноос нэг алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл, нийт 12 медаль хүртэв.


Алтан медаль: Чинбатын Алтангэрэл - 97 кг

Мөнгөн медаль:

1. Энхтуяагийн Тэмүүлэн - 70 кг

2. Дамжингийн Батзул - 79 кг

3. Мөнхбаатарын Цогтгэрэл - 86 кг

4. Баярсайханы Билгүүн - 92 кг

Хүрэл медаль:

1. Нармандахын Наранхүү - 57 кг

2. Эрдэнэбатын Төгсжаргал - 61 кг

3. Мэндбилэгийн Тэмүүжин - 74 кг

4. Чойжилсүрэнгийн Гэндэн-Яримпил - 74 кг

5. Дагвадоржийн Оргилох - 86 кг

6. Баярсайханы Батзориг - 92 кг



Холбоотой мэдээ