СТА Я.Гэрэлчулуун Архангай аймагт аялан тоглож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-18 16:08:07

Хөвсгөл нутгийн залуу дуучин, СТА Я.Гэрэлчулуун  “Монголоо санасан сэтгэл” аялан тоглолтоо Архангай аймгаас эхэллээ.

Аялан тоглолтын хүрээнд "Хойморь сайхан нутагтаа Монголоо санаад ирлээ дээ" хэмээн нэрийдсэн тоглолт өчигдөр Хотонт сумаас эхэлсэн бол нийт 16 суманд тоглох юм. Тоглолт ирэх сарын 03-нд Цэцэрлэг хотод өндөрлөнө.

Тоглолтод түүний “Монголоо санасан сэтгэл”, “Амьдрал хайраар гоёдог” зэрэг үзэгч, сонсогчдын дуулах дуртай дуу эгшиглэх аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ