Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар Сочиг зорилоо

Монголын мэдээ | Улс төр
khandmaa@montsame.gov.mn
2019-12-05 11:11:43

Москва. /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Оросын   Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхахаар өнөөдөр Москвагаас Сочиг зорилоо.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Оросын төрийн тэргүүнд бараалхах үеэр хоёр улсын хамтын ажиллагааны асуудлыг мөн ОХУ-аас БНХАУ-руу тавих хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх  асуудлыг хөндөнө хэмээн албаны сурвалжууд мэдээлсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сочигоос Санкт-Петербург хотыг зорино.

                                                                                                                                                                                           Ю.Дэлгэрмаа

 

Холбоотой мэдээ