Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2019-12-05 14:20:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, МСҮТ-ийн 30 сурагчид өнөөдөр олголоо.


Тэтгэлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа нар гардууллаа.


Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журмын 3.1-т заасны дагуу тэтгэлэгт хамрагдсан суралцагчийн талаарх мэдээллийг доор зурагнаас үзнэ үү.





Холбоотой мэдээ