Ливанд эсэргүүцлийн жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-05 15:33:23

БЕЙРУТ. /Xinhua/. Ливанд амьдралын нөхцөл байдал тааруу байгаатай холбоотойгоор хүмүүс амиа хорлож байна гэх мэдээлэл гарсны дараа эсэргүүцэгчид нийслэл Бейрут хотод өнгөрсөн лхагва гарагт томоохон жагсаал цуглаан хийжээ.


Жагсагчид одоогийн улс төрийн эрх баригч ангийг эсэргүүцэн уриа хашхирч, туршлагатай хүмүүсийг засгийн эрхэнд гаргах боломж олгож, дордож буй эдийн засгийг аврахын тулд шинэчлэл хийхийг шаарджээ. 


Ливаны Дотоод аюулгүй байдлын хүчний ажилтан амиа егүүтгэсэн хэрэг гарсны дараа өөр нэг иргэн өөрийгөө буудсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Энэ хэргийн учир шалтгааныг олж тогтоохоор цагдаа  нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.



Холбоотой мэдээ