Хөвсгөлд мотоциклын хөдөлгөөнийг түр хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-12-07 13:54:53



Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны 12 дугаар сарын 4-нөөс ирэх оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл мотоциклын хөдөлгөөнийг түр хориглов.

Цаг агаар хүйтэрч зам болон бусад зорчих хэсгээр халтиргаа гулгаа үүсч замын нөхцөл хүндэрч байгаа тул ослоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Иймээс ард иргэдийг хүйтний улиралд эрүүл мэндээрээ хохирч эрсдэлд өртөхгүйн тулд мотоциклоор зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн ЦГ-ын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул анхааруулж байлаа.

 


Холбоотой мэдээ