Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж 8 сая төгрөг гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-07 20:42:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн өргөөнд өнөөдөр Монгол Улсад Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөх барилдаан болж улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв.


Их шөвөгт  Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Улсын харцага Д.Анар, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Улсын начин Ч.Хөхчирэнгэр үлдлээ.


Энэхүү барилдаанд түрүүлсэн харцага Б.Бат-Өлзий 8 сая, үзүүрлэсэн арслан П.Бүрэнтөгс 5 сая, их шөвөгт үлдсэн харцага Д.Анар, начин  Ч.Хөхчирэнгэр нар тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.  


Хүчит бөхийн барилдааныг Ардчилсан нам, МҮБХ-той хамтран зохион байгуулсан  бөгөөд АН-ын дарга С.Эрдэнэ, Дэд дарга Р.Амаржаргал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар уг шагналыг гардуулав. 

Холбоотой мэдээ