Автомашинтай жагсаал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-12-09 09:52:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН, Үнэн ба зөв нам, "Босоо хөх Монгол" ТББ хамтран Сүхбаатарын талбайг тойрон автомашинтай жагсаал зохион байгуулж байна.


НИТХ-аар баталсан Нийслэлийн 2020 оны төсөвт авто зам ашигласны татварыг тав дахин нэмэхээр тусгасан юм. Уг шийдвэрийг цуцлахыг шаардсан автоамшинтай жагсаал 08.00-18.00 цагт үргэлжилнэ. Жагсаалд 1000 орчим иргэн нэгдэхээ илэрхийлсэн бөгөөд энэ тоо өсөх магадлалтайг зохион байгуулагчид нь дурдаж байна.


Жагсаал тав хоног үргэлжлэх тул нийслэлийн авто замын ачаалал ихсэх хандлагатай байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Мөн тус албанаас  автомашинтай жагсаалд оролцогчдыг замын хөдөлгөөний дүрмийг сахин, бусад иргэнд саад болохгүй байхыг анхааруулаад буй юм.

Холбоотой мэдээ