Сохэ талбайд туршилт амжилттай явуулснаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-09 09:58:31

ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ өнгөрсөн бямба гарагийн орой Тончхан-ни дүүрэг дэх Сохэ талбайд туршилт амжилттай явуулснаа мэдэгджээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.


“Туршилтын үр дүн ойрын ирээдүйд БНАСАУ-ын  стратегийн байр суурьт чухал нөлөө үзүүлнэ” хэмээн мэдэгдэлд дурдсан хэдий ч юуны туршилт явуулсныг цохон дурдаагүй байна.


БНАСАУ-ын эрх баригчид Сохэ талбайд пуужингийн хөдөлгүүрийн туршилтаа сэргээхээр бэлтгэж байгаа тухай “CNN” телевиз энэ сарын 6-нд мэдээлсэн юм.


Сансрын буудал гэж мөн нэрлэдэг Сохэ туршилтын талбай Пёньян хотоос баруун хойд зүгт 200 км, цөмийн томоохон цогцолбор болох Йонбёноос баруун зүгт 70 км зайтай газар оршдог ажээ.

Холбоотой мэдээ