Аялал жуулчлалын судалгааны нэгдсэн сантай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-12-09 11:30:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх талаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд болсон “Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурлаар хөндлөө.

Ингэхийн тулд тухайн жилд аялал жуулчлалын салбарт хийсэн судалгаа шинжилгээний ажлын явц, үр дүнг олон нийтэд таниулж байхаар боллоо. Үүнийг эрдэм шинжилгээний сэтгүүл гаргах замаар олон нийт, нийгэмд хүргэхээр боллоо. Мөн судалгааны нэгдсэн мэдээллийн сан үүсгэхээр тогтлоо.


Аялал жуулчлалын судалгаа шинжилгээ нь инновацад суурилсан төсөл, хөтөлбөрийн хэлбэрээр төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын түншлэл, хамтын ажиллагааг дэмжих юм байна. Мөн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг бизнест нэвтрүүлэх замаар бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурлыг БОАЖЯ, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ