Хүүхдээ сонсдог утас ажиллуулж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-12-10 09:54:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/. МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит математик байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай Дэлгэрмөрөн цогцолбор сургууль хүүхдээ сонсдог утас ажиллуулж эхэлжээ.

Хүүхдийн өмнө ямар нэгэн асуудал тулгарахад тэр бүр захирал болон багш нартаа хэлж чаддаггүй гэнэ. Иймээс захирал Р.Оюунтуяа хүүхдээ сонсдог 7038-2404 дугаартай утсыг  өрөөндөө ажилуулж хүүхдүүдээ сонсч эхэлсэн байна. Хүүхэд, гэр бүл, өрхийн хөгжлийг дэмжих нэрлэсэн жилийн хүрээнд Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн захирал хүүхдүүдээ сонсч тулгамдсан асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэн өгдөг болжээ. Тус сургуульд энэ хичээлийн жилд 1-12 р ангийн 73 бүлэгт 2587 сурагч суралцаж байна. 

Холбоотой мэдээ