Алдарт эхийн одонтой эхчүүд чуулна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-12-10 15:44:54
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Алдарт эхийн одонтой болон өрх толгойлсон эхчүүдийн чуулга уулзалт энэ сарын 15-нд “Уурхайчин” соёлын ордонд болно. Уулзалтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Энх Эрдэнэтийн Хөгжил” ТББ ажиллаж байна. Уг чуулганд “Мөнх орших ээжий” ТББ-ын гишүүнчлэлтэй 450 эх оролцоно.

Тус төрийн бус байгууллага нь алдарт эхийн одонтой эхчүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд чиглэсэн ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор  2009 онд байгуулагдаж  одоогийн байдлаар  2983  гишүүнтэй юм.   Чуулга уулзалтаар эмэгтэйчүүдийн  дуу хоолой, санал, хүсэлтийг шийдвэр гаргагчдад хүргэх ажээ.  

 

Холбоотой мэдээ