Малчин иргэдийн 17.3 хувийг нийгмийн даатгалд хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-11 16:58:04

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс малчид болон албан бус хөдөлмөр эрхлэгч иргэдийг сайн дурын даатгалд шинээр хамруулах ажлыг жилийн туршид зохион байгууллаа. Нийгмийн даатгалын хууль, дүрмийг сурталчлан ажилласны үр дүнд сайн дурын даатгуулагчийн тоог 4914-д хүргэж, өмнөх оны мөн үеэс 502 даатгуулагчаар буюу 11.4 хувиар нэмэгдүүлжээ. Энэ нь эдийн засгийн идэвхтэй хүн ам, малчин иргэдийн 17.3 хувийг нийгмийн даатгалд хамруулсан үзүүлэлт болжээ.

Энэхүү ажлын хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин болон ажил хөдөлмөр эрхлээгүй эдийн засгийн идэвхтэй иргэдийн судалгааг үйлчилгээнийх нь чиглэлээр ангилан гаргаж, судалгааны сантай болсон байна.  

Архангай аймагт 17000 гаруй өрхийн 34000 гаруй малчин иргэн байдаг.  

Холбоотой мэдээ