Монголын уран зохиолыг франц уншигчдад таниулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-12-12 14:29:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын сонгомол өгүүллэг” түүвэр ном франц хэлээр хэвлэгдлээ.

Парисын “Borealia” хэвлэлийн газраас хэвлүүлсэн ХХ зууны монгол өгүүллэгүүдийн цоморлигийг орчуулагч Р.Мөнхзул орчуулсан бол редактороор Эмили Май ажиллажээ.

Энэхүү номд Дашдоржийн Нацагдорж, Сэнгийн Эрдэнэ, Цэндийн Доржготов, Балжирын Догмид, Дамбадаржаагийн Намсрай нарын 16 зохиолчийн 22 шилмэл өгүүллэг багтсан байна.

“Borealia” хэвлэлийн газар өмнө нь Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, Л.Өлзийтөгсийн “Аквариум” номыг франц хэлээр хэвлэн түгээсэн бөгөөд мөн Р.Мөнхзул орчуулсан юм. 


Холбоотой мэдээ