Рэнчинлхүмбэ сум Цахим үйлчилгээний нэгдсэн төвтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-12-13 22:11:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд улсын төсвийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цахим үйлчилгээний нэгдсэн төв байгуулж байна.

Рэнчинлхүмбэ сум нь аймгийн төвөөс 200 гаруй километрт алслагдсан учраас иргэд лавлагаа авахын тулд Мөрөн сумыг зорьж 2-3 хоног зарцуулдаг юм. Цахим үйлчилгээний нэгдсэн төвтэй болсноор иргэд орон нутагтаа цаг алдалгүй төрсний гэрчилгээ, нийгмийн даатгал, үл хөдлөх хөрөнгийн, гэрлэлтийн, орон сууцны зэрэг 10 төрлийн лавлагааг авах боломж бүрдэнэ. Тус аймгийн сумдаас анх удаа Цэцэрлэгт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар энэ оны нэгдүгээр сард Цахим үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулсан ажээ.

 

 

Холбоотой мэдээ