Шатрын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-12-16 15:58:47

Дорноговь /МОНЦАМЭ/.Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг тоиолдуулан зохион байгуулсан аймгийн шатрын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо.

Энэ оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд Сайншанд хотод болсон тус тэмцээний эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Хөвсгөл сумын Б.Анхбаяр, хоёрдугаар байрт Сайншанд сумын Б.Одонбаатар, гуравдугаар байрт Сайншанд сумын Г.Мөнхтүвшин шалгарав.

Эмэгтэй төрөлд тэргүүн байрт Замын-Үүд сумын Г.Бямбасүрэн, хоёрдугаар байрт Даланжаргалан сумын Л.Алтансувд, гутгаар байрт Сайншанд сумын Ж.Дэнсмаа нар тус тус шалгарчээ.

Тэмцээнд оролцож амжилт гаргасан тамирчдыг аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр хүлээн авч уулзан өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав.

Аймгийн шатрын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүлсэн Б.Анхбаяр, хоёрдугаар байрт шалгарсан Б.Одонбаатар, эмэгтэй төрөлд тэргүүлсэн Г.Бямбасүрэн нар 2020 онд болох шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгаа төлөөлөн оролцоно.

Холбоотой мэдээ