Ш.Дэчин 25 дахь удаагаа аймгийн аварга шатарчнаар шалгарлаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-12-16 17:57:19

Булган /МОНЦАМЭ/ Өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган аймагт шатрын хоёр тэмцээн боллоо. УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж буй шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах хагас шигшээ шатны тэмцээн болон аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн хоёр өдөр үргэлжилсэн юм. Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээний эрэгтэйчүүдээс спортын мастер Ш.Дэчин алтан медаль, Булган сумын Н.Очир-Эрдэнэ мөнгө, мөн сумын Ч.Гансүх хүрэл медалийг хүртсэн бол эмэгтэйчүүдээс Булган сумын Н.Номин-Эрдэнэ түрүүлж алт, мөн сумын Н.Мөнхтуяа, Гурванбулаг сумын Б.Хандсүрэн нар мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

- Хүүхдийн болон насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 25 дахь удаагаа түрүүлж байна гэж шатрын спортын мастер Ш.Дэчин ярилаа.

УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж байгаа шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ шатанд эрэгтэйчүүдээс Булган сумын Н.Очир-Эрдэнэ, Баяннуур сумын Т.Цэвэгжав, эмэгтэйчүүдээс Булган сумын Н.Мөнхтуяа нар шалгарч ирэх сарын дундуур нийслэл хотноо болох тэмцээнд оюун ухаанаа сорих эрх авлаа. Шатар сохирхогчдын улсын аваргын анхан шатны буюу сумын аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 201 шатарчин өрсөлдсөн байна.

Холбоотой мэдээ