Олдмол хөгжлийн бэрхшээлээс сэргийлэхийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-12-20 15:15:12


Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт авто тээврийн, ажлын байрны, ахуйн осолд орж хөгжлийн бэрхшээлтэй болсон, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн тоог бууруулахад төрийн байгууллага болон нийтийн тээврээр үйлчилж буй байгууллагуудын хариуцлагыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг нэмэгдүүлж олдмол хөгжлийн бэрхшээлийг бууруулах зорилготой "Сэргийлье - сэрэмжилье" үйл ажиллагааны нээлт болов. 

Тус аймгийн хэмжээнд 2018 онд 5616 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 51 хувь нь буюу 2811 нь төрөлхийн 2805 буюу 49 хувь нь олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Өнгөрсөн онд 22 иргэн авто тээврийн осолд орсон бол энэ тоо 2019 онд 34 болж өмнөх жилээс 54,5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Иргэд сонор сэрэмжгүй, анхаарал, болгоомжгүй байдлаас шалтгаалан эрүүл мэндээ алдаж, хөдөлмөрлөх чадваргүй болж, эдийн засгаараа хохирч, амьдралын чанараа алдахад хүргэсэн гашуун үнэнийг дээрх тоо харуулж байна. Хөгжлийн бэрхшээл гэдэг хэнд ч, хэдийд ч тохиолдож болох зүйл тул хүн бүр анхааралгүй өнгөрөх учиргүй юм гэдгийг энэ үеэр ард иргэдэд анхааруулж байлаа.

 

Холбоотой мэдээ