Шинэ жилийг архигүйгээр тэмдэглэхийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-12-17 14:00:29

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэх уриалга гаргав.

Энэ хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шинэ жилийг гэмт хэрэг, зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэх, сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулж ажиллах талаар уриалга гарган аймгийн 19 суманд хүргүүлээд байгаа аж.

Увс аймгийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо дорвитой буурахгүй байгаа юм. Иймээс шинэ жилийн баяраа архигүй тэмдэглэхийг аймгийн Цагдаагийн газраас уриалж байна.

 

Холбоотой мэдээ