500 жилийн өмнө бүтээгдсэн судар хулгайлсан этгээдийг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-18 11:08:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч үнэт эдлэл хулгайлдаг этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлсэн байна. 


Тодруулбал, 2018-2019 онд бусдын гэрт удаа дараа нэвтэрч алт, мөнгөн эдлэл, гэрэл зургийн аппарат, хөөрөг, эртний үнэт эдлэл хулгайлсан 28-32 насны хоёр этгээдийг энэ сарын 14-нд Баянзүрх дүүргийн нутагт орогнож байхад нь илрүүлсэн. Тэд урьдчилсан байдлаар нийт 40 хулгайн үйлдлээ мэдүүлээд байгаа аж. Түүнчлэн, энэ сарын 6-нд бусдын гэрээс 500 гаруй жилийн өмнө бүтээгдсэн Есөн эрдэнийн Жадамба гэх судар хулгайлсан 25 настай этгээдийг Дундговь аймгийн Цагдаагийн газартай хамтран илрүүлж шалгах ажиллагааг явуулж байгаа  тухай цагдаагийн байгууллагаас мэдэээлэв. 



Холбоотой мэдээ