Хориг арга хэмжээний улмаас Унгар 8.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /RTVI/.
Европын Холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, манай улс экспорт хийх
олон боломжийг алдсаны улмаас 8.5 тэрбум ам.долларыг алдсан хэмээн Унгарын
Гадаад хэргийн сайд Петер Сийярто мэдэгджээ.
“Хориг арга хэмжээ авахаас өмнө ОХУ манай хоёр
дахь том худалдааны түнш байсан. Бид экспортын маш олон боломжийг алдсан. Хориг
арга хэмжээний асуудлаар бид Европын Холбоотой нэгдмэл байр сууриа алдаж байгаагүй бөгөөд цаашид ч алдахгүй. Улс төр, эдийн засгийн үүднээс шударга
яриа хэлэлцээг бид үргэлж дэмжиж байгаа хэдий ч хориг арга хэмжээнүүд бидний
хамтын ажиллагааг ихээхэн хүндрүүлж байна” хэмээн тэрбээр ярьжээ.
Украинд болсон
үйл явдал болон Крымыг Орост нэгтгэхтэй холбоотойгоор ЕХ ОХУ-ын эсрэг 2014 онд хориг арга хэмжээ авсан юм. Хоригийг нэг бус удаа өргөтгөн, хугацааг нь сунгажээ.
Хориг арга хэмжээний жагсаалтад 151 хүн, 25 хуулийн этгээд багтсан байна.
Түүнчлэн энэхүү хориг арга хэмжээ нь ОХУ-ын газрын тос боловсруулах, батлан
хамгаалахын байгууллагын 20 байгууллагад үйлчилдэг байна.