Шинэ Делид 140 орчим хүн баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-12-24 12:22:19

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод өчигдөр оюутнууд голдуу дор хаяж 139 хүнийг баривчилжээ. Тэднийг Энэтхэгийн Иргэншлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулахыг оролдох үеэр саатуулсан байна.


“The Times of India” сонинд мэдээлснээр, баривчилгааг Энэтхэгийн нийслэл хотын төвийн дүүргүүдэд явуулсан бөгөөд тэдний 79 нь эмэгтэйчүүд ажээ. Баривчлагдсан хүмүүсийн дийлэнхийг хэдэн цагийн дараа сулласан байна. Оюутнуудад харгис хэрцгий хандаж, үндэслэлгүйгээр баривчилсан гэж оюутны байгууллагууд цагдаа нарыг буруутгажээ. Харин цагдаа нар мэдэгдэхдээ, оюутнууд нийслэл хотын төвд олон нийтийн арга хэмжээ, жагсаал зохион байгуулахыг хориглосон эрх баригчдын шийдвэрийг зөрчсөн гэсэн байна.


“Цагдаа нар оюутантай адил харагдаж байгаа бүх хүнийг баривчилж, ардчилсан эсэргүүцлийн ажиллагааг зогсоохын тулд цагдаагийн хэсэг рүү чирж байна” гэж Бүх Энэтхэгийн оюутны холбооны тэргүүн Саи Балажи хэвлэлүүдэд мэдэгджээ.


Иргэншлийн тухай хуулийг эсэргүүцсэн жагсаал Энэтхэгийн нийслэл хотоос гадна тус улсын өмнөд хэсэгт оршдог Ченнаи, Бангалор мужид, мөн хойд нутгийн Уттар-Прадеш мужийн зарим хотод болсон байна.


 


Холбоотой мэдээ