Хөвсгөлийн хүүхдүүд Японы ахлах сургуульд суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-12-25 15:39:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Далайван сургууль Япон улсын Ёшимочи академийн Янагигаүри сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа.  

Хамтын ажиллагааны хүрээнд багш - сурагч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэн харилцан туршлага солилцохоос гадна Хөвсгөл аймгийн сурагчид Японы ахлах сургуульд суралцах боломж нээгдэж байна. Ахлах сургуульд суралцах сонирхолтой хүүхдүүдэд эхний ээлжинд япон хэлийг орон нутагт нь зааж ирэх 4 сараас сурагчид Японыг зорих гэнэ. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Монгол Улсын начин А.Давааням тус сургуулийг төгссөн бөгөөд тэрээр нутгийнхаа хүүхдүүдийг орон нутгаасаа Японы ахлах болон их, дээд сургуульд суралцаж япон хэлийг орчинд нь мэргэжлийн багш нараар заалган судалж орон орны залуустай танилцан нөхөрлөх өргөн боломжийг нээж өгөх зорилгоор хамтын ажиллагааг өрнүүлж байна гэдгийг хэлж байлаа. 

Холбоотой мэдээ