УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-20 09:58:02

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 09 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д хуралдана.

Хуралдаанаар Төрийн албаны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хууль сахиулах тухай, Цагдаагийн албаны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай зэрэг хуулийн төслийн шат шатны хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо үдээс хойш 14 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д хуралдана.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх аж.

Б.Туул

Холбоотой мэдээ