Прокурор эхний улиралд юу хийсэн бэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-20 10:47:23

Прокурорын байгууллагаас эхний нэгдүгээр улиралд хийсэн ажлын тайлан мэдээ гарсан байна.

Энэ мэдээнд дурдсанаар эхний улиралд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 14767 хэргийн 4529 хэрэг буюу 30,6 хувийг хэрэгсэхгүй болгож, 1554 хэрэг буюу 10,5 хувийг шүүхэд шилжүүлж, хэргийн эцэслэн шийдвэрлэлт 41,1 хувьвтай байгаа нь өмнөх үеийнхтэй харьцуулахад 2,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Захиргааны хэрэг зөрчлийн хувьд 27 гомдол хүлээн авч, 117 шалгалт хийж, 14643 захиргааны зөрчлийн материалыг хянаж, 62 шийтгэврийг хүчингүй болгож, хоёр материалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулжээ. Шалгалтаар 1714 зөрчил илрүүлж, 44 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна. Давхардсан тоогоор 53 шаардлагыг холбогдох байгууллагад хүргүүлж, 4 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна.

Гэмт хэргийн тухайд 29427 гэмт хэргийн мэдээлэл гомдол хүлээн авч, 7473-т нь эрүүгийн хэрэг үүсгэж, 16775-д нь хэрэг үүсгэхээс татгалзсан байгаа нь нааштай үзүүлэлт. Мөрдөн байцаалтын хувьд 14767 хэргийг хянан шалгажээ. Үүнээс 5240 нь хөнгөн, 7443 нь хүндэвтэр, 736 нь онц хүнд хэрэг эзэлсэн тоо гарчээ.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ